Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 33
(942)
— 1821 —

Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай № 3

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2016 оны 08 дугаар Улаанбаатар сарын 29-ний өдөр Дугаар 124 хот

Зарим хүмүүсийг шүүхийн шүүгчийн

албан тушаалаас чөлөөлөх тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1,

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул Дамдинсүрэнгийн

Дамдин-Одыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Гомбын Лхагвамааг Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Гун-Аагийн Сүрэнг Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Барьнын Сарантуяаг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Жигжидсүрэнгийн Сэлэнгийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Бэгзийн Аминчимэгийг Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Чимэдрэгзэнгийн Оюунцэцэгийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Довжилжамцын Энхтуяаг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Гомбын Адъяатогтох, Намсрайн Гачмаа нарыг Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЦАХИАГИЙН
ЕРӨНХИЙЛӨГЧ ЭЛБЭГДОРЖ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 7 дугаар Улаанбаатар сарын 27-ны өдөр Дугаар 3 хот

ЯАМДЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ,
ОРОН ТООНЫ ХЯЗГААР БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Яамны

эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Яамдын зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай:

Төрийн мэдээлэл · 2016 · № 33 (942)1821-р хуудас