Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай № 28
2.Энэ тогтоолын 1-д заасан зардлыг дараахь байдлаар Сонгуулийн
ерөнхий хорооны төсөвт нэгтгэн төвлөрүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т даалгасугай:
1/Сонгуулийн ерөнхий хорооны батлагдсан төсвөөс 6,6 тэрбум
төгрөгийг;
2/Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн батлагдсан зардлаас хэмнэгдсэн төсвөөс 1,5 тэрбум төгрөгийг;
3/Монгол Улсын 2016 оны Төсвийн тухай хуулиар сум, дүүргийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулахаар аймаг, нийслэл, сум, дүүрэгт хуваарилсан зардлаас 5.8 тэрбум төгрөгийг.
3.Энэхүү зардлыг Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн
38.2 дахь хэсэгт заасны дагуу зарцуулахыг Сонгуулийн ерөнхий хороо /Ч.Содномцэрэн/-нд зөвшөөрсүгэй.
4.Энэ тогтоолыг 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн
дагаж мөрдсүгэй.
2016 оны 08 дугаар Улаанбаатар сарын 30-ны өдөр Дугаар 28 хот
Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 6 дугаар
зүйлийн 6.1.1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит
сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг тус тус хэрэглэхийг зөвшөөрсүгэй.
2.Энэ тогтоолыг 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн
дагаж мөрдсүгэй.