Зарим хүмүүсийг шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай № 114
2016 оны 08 дугаар Улаанбаатар сарын 08-ны өдөр Дугаар 113 хот
Шүүхийн шүүгчийн албан тушаалаас
чөлөөлөх тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.3.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Жамьянчойжилын Сэмжидийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний
хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсүгэй.
2016 оны 08 дугаар Улаанбаатар сарын 08-ны өдөр Дугаар 114 хот
Зарим хүмүүсийг шүүхийн шүүгчийн
албан тушаалд томилох тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 16, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Жамьянчойжилын Сэмжидийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Сугарын Болортуяаг Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилсугай.
Норлоогийн Эрдэнэцогт, Одонхүүгийн Мөнхсайхан, Алтангэрэлийн Доржготов нарыг Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнээр томилсугай.