Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай № 25
төрийн албаны зөвлөлийн орон тооны
гишүүнийг томилох тухай
Төрийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4, 34.5 дахь
хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Балдангийн Баатарзориг, Самдангийн Цэдэндамба нарыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилсугай.
2.Энэ тогтоолыг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН их хУрЛЫН ДАрГА М.ЭНхБОЛД
МОНГОЛ УЛСЫН их хУрЛЫН тОГтООЛ
2016 оны 08 дугаар Улаанбаатар сарын 03-ны өдөр Дугаар 25 хот
2016 оны 5 дүгээр Улаанбаатар сарын 2-ны өдөр Дугаар 240 хот
МОНГОЛ УЛСЫН ЗАСГиЙН ГАЗрЫН тОГтООЛ
Журам батлах, мал эмнэлгийн хяналтын
цэгийн байршил тогтоох тухай
Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4.2.2, 4.2.8 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Гоц халдварт өвчинтэй тэмцэх бүс тогтоох, уг бүсэд мал эмнэлэг, хорио цээрийн үйл ажиллагаа явуулах журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Мал, амьтан, хүний шилжилт хөдөлгөөн болон малын гаралтай
түүхий эд, бүтээгдэхүүний тээвэрлэлтэд хяналт тавих зорилгоор Архангай аймгийн Цахир сумын “Солонготын давааны ам”, Булган аймгийн Хутаг- Өндөр сумын “Гуртын гүүр”, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Таацын голын гүүр”, Төв аймгийн Лүн сумын “Гүүрний ам”-нд байгуулсан мал эмнэлгийн хяналтын цэгийн үйл ажиллагааг сайжруулах талаар