Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай № 15
МОНГОЛ УЛСЫН их хУрЛЫН тОГтООЛ
2016 оны 07 дугаар Улаанбаатар сарын 23-ны өдөр Дугаар 15 хот
Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг
үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай
Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд нарыг шинээр томилсонтой холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Доор дурдсан хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Монгол Улсын сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй:
1/Цэрэндашийн Оюунбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдын;
2/Сангажавын Баярцогтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын;
3/Намдагийн Батцэрэгийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын;
4/Лүндэгийн Пүрэвсүрэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад хэргийн сайдын;
5/Баярбаатарын Болорыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдын;
6/Дамбийн Дорлигжавыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүйн сайдын;
7/Дондогдоржийн Эрдэнэбатыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Аж үйлдвэрийн сайдын;
8/Зангадын Баянсэлэнгийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдын;
9/Цэрэндашийн Цолмонг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдын;
10/Лувсаннямын Гантөмөрийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын;