Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 28
(937)
— 1723 —

Монгол Улсын цол олгох тухай № 93

2016 оны 07 дугаар Улаанбаатар сарын 08-ны өдөр Дугаар 92 хот

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2016 оны 07 дугаар Улаанбаатар сарын 08-ны өдөр Дугаар 91 хот

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

Элчин сайдыг эгүүлэн татах,

тохоон томилох тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх

хэсгийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шижээхүүгийн Одонбаатарыг эгүүлэн татаж, Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэрэндоржийн Жамбалдоржийг томилсугай.

МОНГОЛ УЛСЫН ЦАХИАГИЙН
ЕРӨНХИЙЛӨГЧ ЭЛБЭГДОРЖ

Дипломат дээд цол хүртээх

тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх

хэсгийн 7, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, Дипломат албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол Улсад орчин үеийн дипломат алба үүсч хөгжсөний 104 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын гадаад харилцааны салбарт идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь өндрөөр үнэлж, дараах хүмүүст "Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд", "Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин" цолыг тус тус хүртээж Алтан, Мөнгөн гэрэгэ энгэрийн тэмдгээр шагнасугай.

“Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд” цолоор

1. Баасанжавын Ганболд Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос

Улсад суугаа Элчин сайд

Төрийн мэдээлэл · 2016 · № 28 (937)1723-р хуудас