Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай № 12
2016 оны 07 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр Дугаар 10 хот
2016 оны 07 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр Дугаар 11 хот
Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай
Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6.3
дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Найдансүрэнгийн Золжаргалыг өөрийн хүсэлтийг үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалаас чөлөөлсүгэй.
2.Энэ тогтоолыг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн
дагаж мөрдсүгэй.
Монголбанкны Ерөнхийлөгчөөр
томилох тухай
Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Надмидын Баяртсайханыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр
томилсугай.
2.Энэ тогтоолыг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн
дагаж мөрдсүгэй.
2016 оны 07 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр Дугаар 12 хот
Төрийн захиргааны байгууллагын
тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг
шинэчлэн батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1
дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.“Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий
бүдүүвч”-ийг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Төрийн захиргааны
байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 75 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Энэ тогтоолыг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн
дагаж мөрдсүгэй.
Монгол Улсын Их Хурлын 2016 оны
12 дугаар тогтоолын хавсралт
Эрхлэх асуудлын хүрээ, харьяалал
Засгийн газрын
тохируулагч
агентлаг
Засгийн газрын
хэрэгжүүлэгч
агентлаг
Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд
1.Тагнуулын ерөнхий газар 2.Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар 3.Үндэсний хөгжлийн газар
1.Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд
4.Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 5.Онцгой байдлын ерөнхий газар 6.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 7.Стандарт, хэмжил зүйн газар
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээнд
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээнд
2.Цаг уур, орчны шинжилгээний газар
Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээнд
8.Зэвсэгт хүчний жанжин штаб
Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд
Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд
3.Гаалийн ерөнхий газар 4.Татварын ерөнхий газар
Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд
9.Цагдаагийн ерөнхий газар 10.Хил хамгаалах ерөнхий газар
5.Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 6.Архивын ерөнхий газар 7.Шүүхийн шийдвэр
гүйцэтгэх ерөнхий
газар 8.Гадаадын иргэн,
харьяатын газар