Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 28
(937)
— 1717 —

Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай № 10

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2016 оны 07 дугаар Улаанбаатар сарын 20-ны өдөр Дугаар 08 хот

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын

үүрэгт ажлаас чөлөөлөх тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1

дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Бямбадоржийн Болдбаатарыг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.

2.Энэ тогтоолыг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн

дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2016 оны 07 дугаар Улаанбаатар сарын 20-ны өдөр Дугаар 09 хот

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг

томилох тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1

дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Цэдэвийн Цолмонг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий

нарийн бичгийн даргаар томилсугай.

2.Энэ тогтоолыг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн

дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2016 · № 28 (937)1717-р хуудас