Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 28
(937)
— 1715 —

Газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

АЖИЛЛАХ ХҮЧ ГАДААДАД ГАРГАХ,
ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ,
МЭРГЭЖИЛТЭН АВАХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах

хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, 8.7 дахь хэсгийн “иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний” гэснийг “гадаадын иргэн, харьяатын” гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр

баталсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 07 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 07 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр хот

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН
ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4.11 дэх заалтын “иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний” гэснийг “гадаадын иргэн, харьяатын” гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр

баталсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2016 · № 28 (937)1715-р хуудас