Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 28
(937)
— 1694 —

Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

харьяалал, шилжилт хөдөлгөөний” гэснийг “гадаадын иргэн, харьяатын” гэж, 4 дүгээр зүйлийн 4.1.9 дэх заалтын “иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөн,” гэснийг “гадаадын иргэн, харьяатын” гэж, 13 дугаар зүйлийн 13.1, 13.2 дахь хэсгийн “Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний” гэснийг “Гадаадын иргэн, харьяатын” гэж, 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн “энэ хуулийн 18.3-т заасан Боомтын захиргааны дарга” гэснийг “хилийн боомтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага” гэж, мөн зүйлийн 6.4 дэх хэсгийн “энэ хуулийн 16.1-д заасан Боомтын нэгдсэн захиргаа” гэснийг “Боомтын үндэсний зөвлөл” гэж, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн “энэ хуулийн 18.1-д заасан Боомтын захиргаа” гэснийг “Боомтын үндэсний зөвлөлийн дарга” гэж, 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсгийн “Боомтын нэгдсэн захиргааны дарга гэснийг ”Боомтын үндэсний зөвлөл” гэж, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийн “Боомтын захиргаанаас” гэснийг “хилийн боомтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас” гэж, мөн зүйлийн 12.3 дахь хэсгийн “Боомтын нэгдсэн захиргааны дарга” гэснийг “Боомтын үндэсний зөвлөл” гэж, 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэг болон мөн зүйлийн гарчгийн “Боомтын нэгдсэн захиргаа” гэснийг “Хилийн боомтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага” гэж, 17 дугаар зүйлийн 17.4.3 дахь заалтын “хяналтын байгууллага болон боомтын аюулгүй байдлыг хангах байгууллагын” гэснийг “хяналтын болон аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий байгууллагын” гэж, мөн зүйлийн 17.4.5 дахь заалтын “Боомтын нэгдсэн захиргаанаас” гэснийг “хилийн боомтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас” гэж, мөн зүйлийн 17.5 дахь хэсгийн “Боомтын нэгдсэн захиргаа” гэснийг “хилийн боомтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага” гэж, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн “Боомтын захиргаа нь” гэснийг “Хилийн боомтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь” гэж, 21 дүгээр зүйлийн 21.1.3 дахь заалтын “18.4.7” гэснийг “16.5.14” гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.Хилийн боомтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.3 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.4.4, 17.4.10 дахь заалт, 18 дугаар зүйл, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

6 дугаар зүйл.Энэ хуулийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр

баталсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 07 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр хот

ГААЛЬ, ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН
ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр баталсан Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хууль хүчингүй болсонд тооцсугай.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр

баталсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 07 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр хот

ГААЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Гаалийн тухай хуульд доор дурдсан агуулгатай

дараахь зүйл, хэсэг нэмсүгэй:

1/265 дугаар зүйлийн 265.2, 265.3 дахь хэсэг:

“265.2.Гаалийн байгууллага бэлгэ тэмдэгтэй байх бөгөөд түүний загвар, хэрэглэх зааврыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална.

265.3.Гаалийн байгууллагыг улсын төсвөөс санхүүжүүлж, үйл

ажиллагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана.”

2/2671 дүгээр зүйл:

“2671 дүгээр зүйл.Гаалийн байгууллагын тогтолцоо

2671.1.Гаалийн байгууллагын тогтолцоо нь гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний харьяа гаалийн газар, хорооноос бүрдэх бөгөөд гаалийн газар нь алба, салбартай байж болно.

2671.2.Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага

нь гаалийн хууль тогтоомжийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн.

2671.3.Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага

нь дарга, дэд даргатай байна.

2671.4.Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын

даргыг гаалийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг, дэд даргыг гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газар томилно.

2671.5.Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага

дэргэдээ эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх, гаалийн ажилтан бэлтгэх, давтан сургах чиг үүрэг бүхий эрдэм шинжилгээний байгууллага, гаалийн лаборатори, хэвлэх үйлдвэр, мэдээлэл-тооцооллын төв, хөрөнгө оруулалт, хангамж үйлчилгээний газар, эрэлч нохойн албыг байгуулан ажиллуулж болно.

2671.6.Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын

дүрмийг Засгийн газар батална.

2671.7.Гаалийн газар, хороо болон энэ зүйлийн 2671.5-д заасан

байгууллагын дүрмийг гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.

2671.8.Энэ зүйлийн 2671.5-д заасан эрдэм шинжилгээний

байгууллагын эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагааг Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, Дээд боловсролын тухай хуулиар зохицуулна.

2671.9.Гаалийн байгууллага нь хилийн боомтын хяналтын болон

аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагааг уялдуулах, ерөнхий зохицуулалтаар хангах тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх бөгөөд холбогдох харилцааг Хилийн боомтын тухай хуулиар нарийвчлан зохицуулна.”

3/2681 дүгээр зүйл:

“2681 дүгээр зүйл.Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны

байгууллагын бүрэн эрх

2681.1.Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага

дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

2681.1.1.гаалийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг

улсын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангуулах;

2681.1.2.гаалийн асуудлаар санал боловсруулж хууль

тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх;

2681.1.3.эрсдэл тооцох системд үндэслэсэн гаалийн

хяналтын стратегийг тодорхойлох;

2681.1.4.гаалийн байгууллагын хөгжлийн хөтөлбөрийг

боловсруулах, хэрэгжүүлэх;

2681.1.5.гаалийн байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, мэргэжлийн удирдлагаар хангах, үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх;

2681.1.6.бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр

нэвтрүүлэхтэй холбогдсон энэ хуульд заасан дүрэм, журам, зааврыг боловсруулах;

2681.1.7.гадаад худалдааны гаалийн статистикийн мэдээлэл гаргах, дүн шинжилгээ хийх;

2681.1.8.барааг тодорхойлох, кодлох уялдуулсан

системийн үндэсний код боловсруулах;

2681.1.9.бараа мэдүүлэх, гаалийн бүрдүүлэлт хийх

гаалийн байгууллагыг тогтоох;

2681.1.10.гаалийн байгууллагын хүний нөөцийн хэрэгцээг

төлөвлөх, хангалтыг зохион байгуулах;

2681.1.11.гаалийн асуудлаар мэдээлэл, зөвлөгөө өгөх,

гаалийн харилцаанд оролцогчийн мэргэжилтэнг бэлтгэх, сургах, давтан сургахад дэмжлэг үзүүлэх;

2681.1.12.гаалийн байгууллагын гадаад хамтын

ажиллагааг хөгжүүлэх;

2681.1.13.гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх; 2681.1.14.гаалийн асуудлаарх өргөдөл, гомдлыг хүлээн

авч шийдвэрлэх;

2681.1.15. хуульд заасан бусад бүрэн эрх.”

4/2691 дүгээр зүйл:

“2691 дүгээр зүйл.Гаалийн байгууллагын гүйцэтгэх үндсэн үүрэг

2691.1.Гаалийн байгууллага дараахь үндсэн үүргийг гүйцэтгэнэ:

2691.1.1.гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион

байгуулах, биелэлтэд хяналт тавих;

2691.1.2.гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн

хэрэгсэл, түүний хөдөлгөөнд хяналт тавих; 2691.1.3.гаалийн бүрдүүлэлт хийж, гаалийн болон бусад

татвар, хураамжийг ногдуулах, хураах, албадан хураах, тэдгээрт хяналт тавих;

2691.1.4.гаалийн мэдээллийн системийг боловсронгуй

болгох, мэдээллийн сангийн нууцлал, аюулгүй байдлыг хангах,

хамгаалах;

2691.1.5.гадаад худалдааны гаалийн статистикийн мэдээлэл гаргах;

2691.1.6.гаалийн хууль тогтоомжийг олон нийтэд

таниулах, мэдээллээр хангах;

2691.1.7.гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хуульд заасан хариуцлага хүлээлгэх;

2691.1.8.гаалийн байгууллагын дотоод хяналтыг

хэрэгжүүлэх;

2691.1.9.энэ хуульд заасны дагуу оюуны өмчийн эрхийг

хамгаалах.”

5/2701 дүгээр зүйл:

“2701 дүгээр зүйл.Гаалийн байгууллагын эрх

2701.1.Гаалийн байгууллага дараахь эрх эдэлнэ:

2701.1.1. энэ хуульд заасны дагуу гаалийн зорилгоор мэдээлэл, бичиг баримт шаардах, шалгах;

2701.1.2.өөрийн тээврийн болон холбооны хэрэгслийг

ашиглах боломжгүй нөхцөл байдлын үед бусдын тээврийн болон холбооны хэрэгсэл ашиглах;

2701.1.3.гаалийн асуудлаар шүүхэд нэхэмжлэл, гомдол

гаргах;

2701.1.4.хуульд заасан бусад эрх.”

6/2711 дүгээр зүйл:

“2711 дүгээр зүйл.Гаалийн байгууллагын удирдлагын бүрэн эрх

2711.1.Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын

дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 2711.1.1.гаалийн үйл ажиллагааг өдөр тутмын зохион

байгуулалтын удирдлагаар хангах; 2711.1.2.гаалийн хууль тогтоомжоор эрх олгосон бол

нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон дүрэм, журам, заавар батлах;

2711.1.3.гаалийн бодлого боловсруулахад оролцох,

тарифын болон тарифын бус хязгаарлалтын арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах; 2711.1.4.гаалийн асуудлаар байгуулах Монгол Улсын

олон улсын гэрээний төслийг боловсруулах, Монгол Улсын Засгийн газраас эрх олгосон тохиолдолд олон улсын гэрээнд гарын үсэг зурах, гэрээгээр Монгол Улсын хүлээсэн үүргийн биелэлтийг хангуулах;

2711.1.5.гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй

тэмцэх ажлыг гаалийн хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулах;

2711.1.6.гаалийн хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор гаалийн харилцаанд оролцогчидтой хамтран ажиллах; 2711.1.7.гаалийн асуудлаарх өргөдөл, гомдлыг хүлээн

авч, хянан үзэж, бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргах; 2711.1.8.гаалийн удирдах төв байгууллагын харьяа болон

дэргэдэх байгууллагыг байгуулах, өөрчлөх, татан буулгах; 2711.1.9.харьяа гаалийн байгууллагын хариуцах хяналтын

нутаг дэвсгэрийг тогтоох, тэдгээрийн эрх хэмжээг тодорхой бараа, тээврийн хэрэгсэл болон гаалийн бүрдүүлэлтийн горимоор хязгаарлах; 2711.1.10.гаалийн алба хаагчийг томилох, чөлөөлөх,

түдгэлзүүлэх, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, төр засгийн шагналд тодорхойлох; 2711.1.11.гаалийн улсын байцаагчийн эрх олгох, эрхийг

нь түдгэлзүүлэх, сахилгын шийтгэл ногдуулах; 2711.1.12.хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд

гаалийн байгууллагын төсөв, хөрөнгийг захиран зарцуулах; 2711.1.13.гаалийн байгууллагыг гадаад, дотоодод болон шүүх, арбитрт төлөөлөх; 2711.1.14.гаалийн болон бусад татвар, хураамжийн

ногдуулалт, төлөлт, хураалтад хяналт тавих; 2711.1.15.гадаад худалдааны төлбөр тооцоонд гаалийн зорилгоор хяналт тавих; 2711.1.16.улс хоорондын худалдааг хөнгөвчлөх, аюулгүй

байдлыг хангах, олон улсын стандартын дагуу гаалийн удирдах төв байгууллагаас тогтоосон шалгуурыг хангасан тохиолдолд гаалийн харилцаанд оролцогчид гаалийн итгэмжлэл олгох; 2711.1.17.хуульд заасан бусад бүрэн эрх.

2711.2.Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын

даргын эзгүйд түүнийг дэд дарга орлоно.” 7/2721 дүгээр зүйл:

“2721 дүгээр зүйл.Төрийн бусад байгууллагатай хамтран ажиллах

2721.1.Гаалийн байгууллага энэ хуулийн 288, 289 дүгээр зүйлд заасан үйл ажиллагааны зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор төрийн бусад байгууллагатай хамтран ажиллаж болно.

2721.2.Гаалийн байгууллага нь гаалийн хяналт хийхээс бусад үүргийг холбогдох хуулийн дагуу төрийн бусад байгууллагаар гүйцэтгүүлж болно.”

8/281 дүгээр зүйлийн 281.3 дахь хэсэг:

“281.3.Гаалийн улсын байцаагчид цол, түүний нэмэгдэл олгох журмыг гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.”

9/2931 дүгээр зүйл:

“2931 дүгээр зүйл.Гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийх

2931.1.Гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн

горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлэх, гаалийн бичиг баримтыг солих, засварлах зэрэг аргаар гаалийн болон бусад татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол буруутай этгээдэд Татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ.

2931.2.Энэ зүйлийн 2931.1-д заасан зөрчлийг болгоомжгүйгээр үйлдсэн бол буруутай этгээдэд Татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ.

2931.3.Гаалийн болон бусад татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд

хамрагдсан барааг зориулалтын бусаар захиран зарцуулсан, үрэгдүүлсэн бол улсын хилээр оруулсан өдрийн, хэрэв энэ өдрийг тогтоох боломжгүй бол зөрчил илэрсэн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гаалийн хууль тогтоомж, валютын ханш, тарифыг үндэслэн гаалийн болон бусад татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлбөл зохих албан татварын дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээгээр торгууль ногдуулна.” 10/2941 дүгээр зүйл:

“2941 дүгээр зүйл.Татварыг хугацаанд нь төлөхгүй байх

2941.1.Гаалийн болон бусад татварыг хугацаанд нь төлөөгүй бол

төлөгдөөгүй татварын үнийн дүнгээс хугацаа хожимдуулсан хоног тутамд

Төрийн мэдээлэл · 2016 · № 28 (937)1694–1701-р хуудас