Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 28
(937)
— 1686 —

Соёлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

“1.Үндэсний статистикийн хорооны даргыг Монгол Улсын Их Хурлын

даргын санал болгосноор Улсын Их Хурлаас зургаан жилийн хугацаагаар томилно.

2.Үндэсний статистикийн хорооны дарга үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд хариуцан тайлагнана.”

3 дугаар зүйл.Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийн “Статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага” гэснийг “Үндэсний статистикийн хороо” гэж, 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага” гэснийг “Үндэсний статистикийн хороо” гэж, 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад” гэснийг “Үндэсний статистикийн хороонд” гэж, 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 6 дахь заалтын “статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад” гэснийг “Үндэсний статистикийн хороонд” гэж, 13, 14, 15, 151 дүгээр зүйлийн гарчиг, 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 151 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын” гэснийг “Үндэсний статистикийн хорооны” гэж, 7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, 16 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 22 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн “статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын” гэснийг “Үндэсний статистикийн хорооны” гэж, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтын “статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг” гэснийг “Үндэсний статистикийн хороог” гэж, 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, 8 дахь заалт, 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2, 4 дэх заалт, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын “статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас” гэснийг “Үндэсний статистикийн хорооноос” гэж, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтын дугаарыг “8” гэж тус тус өөрчилсүгэй.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр

баталсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2016 · № 28 (937)1686-р хуудас