Зарим албан тушаалын цалингийн жишгийг шинэчлэн тогтоох тухай № 79
2012 оны 3 дугаар Улаанбаатар сарын 16-ны өдөр Дугаар 79 хот
Зарим албан тушаалын цалингийн жишгийг шинэчлэн тогтоох тухай Төрийн албаны тухай хуулийн 28.5, 28.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Улс төрийн албан тушаал эрхэлдэг зарим албан хаагчийн албан тушаалын цалингийн жишгийг дараахь байдлаар шинэчлэн тогтоож дор дурдсан хугацаанаас эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосугай:
Албан тушаал
Албан тушаалын сарын цалингийн жишиг
2012 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс
Нийслэлийн Засаг даргын орлогч 654821-722499 805429-888673
Аймгийн Засаг даргын орлогч 631499-678351 776743-834371
Дүүргийн Засаг дарга 541370-624050 665885-767582
Дүүргийн Засаг даргын орлогч 496416-613372 610591-754447
Сумын Засаг дарга 509195-590510 626310-726327
Сумын Засаг даргын орлогч 457325-574408 562509-706521
Хорооны Засаг дарга 377683-433477 464550-533177
Багийн Засаг дарга 338427-391381 416265-481399
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Зарим албан тушаалын цалингийн жишгийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2010 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 240 дүгээр тогтоол, “Зарим албан тушаалын цалингийн жишгийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 326 дугаар тогтоолыг 2012 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тус тус хүчингүй болсонд тооцсугай.