Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
1 дүгээр зүйл.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай
хуулийн 43 дугаар зүйлийн 43.5 дахь хэсэг, 77 дугаар зүйлийн 77.10 дахь хэсгийн “тахарын” гэснийг “цагдаагийн” гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр
баталсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2016 оны 07 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр хот
2016 оны 07 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1 дэх заалтын “Тахарын албаны алба хаагч” гэснийг “мөрдөн байцаагч” гэж, 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийн “Тахарын алба нь” гэснийг “Энэ хуулийн 23.1-д заасан байгууллагууд нь” гэж, мөн зүйлийн 23.3 дахь хэсгийн “Тахарын алба” гэснийг “Энэ хуулийн 23.2-т заасан хамгаалалтын тусгай нэгж” гэж, мөн зүйлийн 23.4 дэх хэсгийн “Тахарын албаны хамгаалалтын” гэснийг “Энэ хуулийн 23.2-т заасан” гэж, 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсгийн “Тахарын алба” гэснийг “энэ хуулийн 23.2-т заасан байгууллага” гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалт, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн “, Тахарын албаны алба хаагч” гэснийг тус тус хассугай.