Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 28
(937)
— 1670 —

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 07 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр хот

АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬД НЭМЭЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3 дахь заалтын “сайд” гэсний дараа ”, дэд сайд” гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр

баталсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 07 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр хот

ТАХАРЫН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр баталсан Тахарын албаны тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр

баталсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 07 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр хот

ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2

дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.2.5 дахь заалтын “, тахарын” гэснийг тус тус хассугай.

2 дугаар зүйл.Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн

Төрийн мэдээлэл · 2016 · № 28 (937)1670-р хуудас