Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 27
(936)
— 1647 —

Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай № 06

2016 оны 07 дугаар Улаанбаатар сарын 08-ны өдөр Дугаар 06 хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн

Хурлын ээлжит сонгуулийг товлон зарлах,

санал авах өдрийг тогтоох тухай

Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс товлон зарласугай.

2.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит

сонгуулийн санал авах өдрийг 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байхаар тогтоосугай.

3.Энэ тогтоолыг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД

2016 оны 07 дугаар Улаанбаатар сарын 08-ны өдөр Дугаар 07 хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Авлигатай тэмцэх газрын

даргыг томилох тухай

Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Авлигатай тэмцэх газрын даргаар Хүрэлсүхийн Энхжаргалыг

томилсугай.

2.Энэ тогтоолыг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2016 · № 27 (936)1647-р хуудас