Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 26
(935)
— 1621 —

Монгол Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай № 03

2016 оны 06 дугаар Улаанбаатар сарын 13-ны өдөр Дугаар 76 хот

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

Улсын дээд шүүхийн шүүгчийн

албан тушаалаас чөлөөлөх тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн тул Цэвэгмидийн Сумъяаг

Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЦАХИАГИЙН
ЕРӨНХИЙЛӨГЧ ЭЛБЭГДОРЖ

2016 оны 07 дугаар Улаанбаатар сарын 05-ны өдөр Дугаар 03 хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Монгол Улсын Их Хурлын дэд

даргыг сонгох тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх

хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.3.2 дахь заалт, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын дэд даргаар Монгол Ардын Намын

бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Цэндийн Нямдорж, Ардчилсан Намын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Ядамсүрэнгийн Санжмятав нарыг тус тус сонгосугай.

2.Энэ тогтоолыг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2016 · № 26 (935)1621-р хуудас