Журам батлах тухай № 176
2016 оны 3 дугаар Улаанбаатар сарын 28-ны өдөр Дугаар 176 хот
Журам батлах тухай
Төсвийн тухай хуулийн 25.11-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Гадаадын тусламж авах, зарцуулах, удирдах, бүртгэх, тайлагнах журмыг хавсралт ёсоор баталсугай.
2. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Болорт үүрэг болгосугай.
Засгийн газрын 2016 оны 176 дугаар тогтоолын хавсралт
Нэг. Журмын зорилго
1.1. Энэ журмын зорилго нь хандивлагч орон, олон улсын
байгууллагаас Монгол Улсын Засгийн газарт олгох буцалтгүй тусламж (хүмүүнлэгийн тусламж, хөгжлийн албан ёсны тусламж, техникийн туслалцаа)-ийг оновчтой төлөвлөх, боловсруулах, хүлээн авах, бүртгэх, тусламжийн хүрээнд төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх, тэдгээрт оролцогч талуудын эрх, үүргийг тодорхойлох, биелэлтэд нь хяналт тавих, үнэлэх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. Гадаадын тусламж авах, зарцуулах, удирдах, бүртгэх, тайлагнах үйл ажиллагаанд Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Олон улсын гэрээний тухай хууль, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль, энэ журам болон холбогдох бусад хууль тогтоомжийг мөрдөнө.
1.3. Гадаадын тусламж авах, зарцуулах, удирдах, бүртгэх, тайлагнах үйл ажиллагаанд хэрэглэх баримт бичгийн загвар, маягтыг гадаадын тусламжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.