Зарлигт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай № 82
ГарЧиГ
Монгол Улсын ЕРӨнХИЙлӨгЧИЙн заРлИг
520. Зарлигт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Дугаар 82 1581
Монгол Улсын засгИЙн газРын ТогТоол
521. Иргэнд 2016 онд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил,
зориулалтыг тогтоох тухай Дугаар 173 1583
522. Журам батлах тухай Дугаар 176 1587
2016 оны 06 дугаар Улаанбаатар сарын 22-ны өдөр Дугаар 82 хот
Зарлигт нэмэлт, өөрчлөлт
оруулах тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Батлан хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Төрийн ёслолын хүндэт харуулын цэргийн ёслолын дүрэмт хувцасны загварыг батлах тухай” 2006 оны 154, 2011 оны 45 дугаар зарлигуудын хавсралтад дор дурьдсан нэмэлт, өөрчлөлт оруулсугай.
a/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 45 дугаар зарлигийн “Төрийн ёслолын хүндэт харуулын цэргийн ёслолын болон торгон цэрэг /морьт/-ийн дүрэмт хувцасны загвар гэсэн хавсралтын 3-3, 3-6, 3-7 дугаар загварууд, 2006 оны 154 дүгээр зарлигийн хоёрдугаар хавсралтын “Төрийн ёслолын хүндэт харуулын цэргийн ёслолын дүрэмт хувцасны загварын тодорхойлолт”-ын 3-3, 3-5, 3-6 дугаар тодорхойлолтуудыг тус тус хүчингүй болгох;
б/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 45 дугаар зарлигийн “Төрийн ёслолын хүндэт харуулын цэргийн ёслолын болон торгон цэрэг /морьт/-ийн дүрэмт хувцасны загвар” гэсэн хавсралтад 3-8, 3-9 дүгээр загваруудыг нэгдүгээр, 2006 оны 154 дүгээр зарлигийн хоёрдугаар хавсралтын “Төрийн ёслолын хүндэт харуулын цэргийн
ёслолын дүрэмт хувцасны загварын тодорхойлолт”-д 3-8, 3-9, 3-10 дугаар тодорхойлолтуудыг хоёрдугаар хавсралтын дагуу тус тус нэмэх.
2. Монгол Улсын Төрийн ёслолын хүндэт харуулын цэргийн ёслолын болон торгон цэрэг /морьт/-ийн дүрэмт хувцас хэрэглэлийн загварт орсон өөрчлөлтийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэглэхийг Батлан хамгаалахын сайд /Ц.Цолмон/-д зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 82 дугаар зарлигийн нэгдүгээр хавсралт
д/д Хувцас, хэрэглэлийн нэр Загварын дугаар
1 Додъёг 3-8
2 Ташаавч 3-9
3 Өмд 3-10
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 82 дугаар зарлигийн хоёрдугаар хавсралт
Додъёг нь хүрмэн дээр өмсөх ба алхан хээ бүхий чимэг шар эмжээртэй, тэнгэрийн номин хөх өнгөтэй байна. Алхан хээний суурь өнгө нь улаан байна. Захны ухаар дагуу улаан шар эмжээр дээр алхан хээтэй, захны ухаараас энгэр лүү орсон хагалбартай, ар талдаа соёмботой