Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай № 74
2016 оны 06 дугаар Улаанбаатар сарын 07-ны өдөр Дугаар 73 хот
Элчин сайдыг эгүүлэн татах,
тохоон томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх
хэсгийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Монгол Улсаас Бүгд Найрамдах Португал Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шүхэртийн Алтангэрэлийг эгүүлэн татаж, Бүгд Найрамдах Португал Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Мундагбаатарын Батсайханыг томилсугай.
2016 оны 06 дугаар Улаанбаатар сарын 07-ны өдөр Дугаар 74 хот
Элчин сайдыг эгүүлэн татах,
тохоон томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх
хэсгийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсад
суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Санжаасүрэнгийн Баярааг эгүүлэн татаж, Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гончигийн Ганболдыг томилсугай.