Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 23
(932)
— 1555 —

Шүүгчийн бүрэн эрхийг сэргээж, шүүгчийн албан тушаалд томилох тухай № 69

2016 оны 05 дугаар Улаанбаатар сарын 31-ний өдөр Дугаар 69 хот

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

Шүүгчийн бүрэн эрхийг сэргээж, шүүгчийн

албан тушаалд томилох тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 16, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 17 дугаар зүйлийн 17.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул Дамдинсүрэнгийн Дамдин-Од, Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг нарын шүүгчийн бүрэн эрхийг сэргээж, Дамдинсүрэнгийн Дамдин-Одыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэгийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилсугай.

МОНГОЛ УЛСЫН ЦАХИАГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭЛБЭГДОРЖ

2016 оны 06 дугаар Улаанбаатар сарын 08-ний өдөр Дугаар 08 хот

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН
ДҮГНЭЛТ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай,

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд

өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд

өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл, заалт

Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх

маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

танхим 14.00 цаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоо, Д.Наранчимэг /илтгэгч/, Д.Солонго, Д.Ганзориг нарын

Төрийн мэдээлэл · 2016 · № 23 (932)1555-р хуудас