Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 23
(932)
— 1544 —

Зарим хүмүүсийг шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай № 65

2016 оны 05 дугаар Улаанбаатар сарын 30-ны өдөр Дугаар 64 хот

Элчин сайдыг эгүүлэн татах,

тохоон томилох тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх

хэсгийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин

сайд Төгсжаргалын Гандиг эгүүлэн татаж, Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Зэнээмядарын Батбаярыг томилсугай.

МОНГОЛ УЛСЫН ЦАХИАГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭЛБЭГДОРЖ

2016 оны 05 дугаар Улаанбаатар сарын 31-ний өдөр Дугаар 65 хот

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

Зарим хүмүүсийг шүүгчийн

албан тушаалаас чөлөөлөх тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 16, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул Доржийн Тайванхүүг Говь-Алтай, Завхан аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Шадравын Төгсгэрэлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЦАХИАГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭЛБЭГДОРЖ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
Төрийн мэдээлэл · 2016 · № 23 (932)1544-р хуудас