Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 21
(738)
— 1155 —

Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай № 92

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 2012 оны 05 дугаар Улаанбаатар сарын 17-ны өдөр Дугаар 92 хот

Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүхийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул Л.Бямбааг Улсын Дээд шүүхийн шүүгчийн, Д.Алимааг Ховд аймгийн шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2012 оны 05 дугаар Улаанбаатар сарын 17-ны өдөр Дугаар 93 хот

Зарим хүмүүсийг шүүгчийн албан тушаалд томилох тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.4, 42 дугаар зүйлийн 42.3, 58 дугаар зүйлийн 58.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ НЬ:

1.Түндэвийн Даваасүрэнг Архангай аймгийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Гэндэндоржийн Болормааг Дорноговь аймгийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Чадраабалын Энхтөрийг Завхан аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн, Дашнямын Цогтсайханыг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд улируулан, Чойжилын Оюунгэрэлийг Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн, Нямжавын Туяаг Ховд аймгийн шүүхийн шүүгчийн, Төмөрбаатарын Болормааг Хэнтий аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн, Батбаярын Мөнхбаярыг Нийслэлийн Налайх дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилсугай.

2. Санги-Очирын Олзодыг Нийслэлийн Налайх дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалаас Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд сэлгэн ажиллуулсугай.

Төрийн мэдээлэл · 2012 · № 21 (738)1155-р хуудас