“Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” тогтоолд өөрчлөлт оруулах тухай № 45
2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ц.Баярсайхан/, Төрийн байгуулалтын байнгын хороо /А.Бакей/-нд тус тус даалгасугай.
2016 оны 05 дугаар Улаанбаатар сарын 19-ний өдөр Дугаар 44 хот
“Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын
байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолд өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх
хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.“Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоолын 1, 2 дахь заалтын 1, 2 дахь дэд заалтын “хоршооны гишүүн” гэснийг тус тус хассугай.
2.Энэ тогтоол баталсантай холбогдуулан “Үндэсний үйлдвэрлэгчдийг
дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоолын 4 дэх заалт болон “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 73 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
2016 оны 05 дугаар Улаанбаатар сарын 19-ний өдөр Дугаар 45 хот
“Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай”
тогтоолд өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх
хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.“Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний
тухай” Монгол Улсын Их Хурлын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн