Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 21
(930)
— 1513 —

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 05 дугаар Улаанбаатар сарын 13-ны өдөр хот

2 дугаар зүйл.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 15

дугаар зүйлийн 15.21-д заасан “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний урамшуулал, зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой зардлыг эмнэлгийн төсвөөс санхүүжүүлнэ.” гэснийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ.

3 дугаар зүйл.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 17

дугаар зүйлийн 17.1-д заасан сум, тосгоны эрүүл мэндийн төвийн үзүүлэх тусламж, үйлчилгээний зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх төлбөрийн аргыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх бөгөөд хуулийг дагаж мөрдөх хүртэлх хугацаанд сум, тосгоны эрүүл мэндийн төвийн санхүүжилтийг одоогийн мөрдөж байгаа аргачлалын дагуу тооцно.

4 дүгээр зүйл.2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт,

өөрчлөлт орж батлагдсан Эрүүл мэндийн тухай хуулийн 29.5-д заасан “аймаг дахь төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн болон эмнэлгийн бусад мэргэжилтэнд таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас нь олгоно.” гэснийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх бөгөөд хуулийг дагаж мөрдөх хүртэлх хугацаанд аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо, эмчилгээний төвд ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн болон эмнэлгийн бусад мэргэжилтэнд таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгоно.

5 дугаар зүйл.Энэ хуулийг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай

хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
ЭРҮҮГИЙН ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл.2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон үйлдэл, эс үйлдэхүйд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө үйлчилж байсан Эрүүгийн хуулиар ял шийтгүүлсэн этгээдийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээнээс чөлөөлнө.

2 дугаар зүйл.2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон, 2016 оны 09 дүгээр сарын

Төрийн мэдээлэл · 2016 · № 21 (930)1513-р хуудас