Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 18
(927)
— 1261 —

Тоон гарын үсгийн гэрчилгээ олгох талаар авах зарим арга хэмжээний тухай № 151

ГарЧиГ

Монгол Улсын Засгийн гаЗрын тогтоол

460. Тоон гарын үсгийн гэрчилгээ олгох талаар

авах зарим арга хэмжээний тухай Дугаар 151 1261

Монгол Улсын авлигатай тэМцэх гаЗрын

Мэдээлэл

461. Албан тушаалтнуудын 2015 оны хөрөнгө,

орлогын мэдүүлгийн байдал 1262

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 3 дугаар Улаанбаатар сарын 14-ний өдөр Дугаар 151 хот

Тоон гарын үсгийн гэрчилгээ олгох

талаар авах зарим арга хэмжээний тухай

Цахим гарын үсгийн тухай хууль, Улсын Их Хурлын 2011 оны 61 дүгээр тогтоолыг тус тус хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Тоон гарын үсэг, түүний гэрчилгээг иргэний үнэмлэхэд суурилуулан

олгох үйл ажиллагааг 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тоон гарын үсгийн гэрчилгээ олгох тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдтэй хамтран зохион байгуулахыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын дарга С.Мэндсайханд даалгасугай.

2. Тоон гарын үсэг, түүний гэрчилгээг төрийн албан хаагчдад 2016

оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн олгох арга хэмжээ авч, тэдгээрийг холбогдох мэдээллээр ханган сургалт зохион байгуулахыг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын дарга С.Мэндсайхан нарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРөНхИЙ САЙд Ч.САЙхАНБИЛЭГ МОНГОЛ УЛСЫН САЙд, ЗАСГИЙН ГАЗРЫН хЭРЭГ ЭРхЛЭх ГАЗРЫН дАРГА С.БАЯРЦОГТ

Төрийн мэдээлэл · 2016 · № 18 (927)1261-р хуудас