Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 20
(737)
— 1143 —

Тооны дээд хязгаар, мөнгөн төлбөрийн хэмжээ тогтоох тухай № 68

2012 оны 3 дугаар Улаанбаатар сарын 7-ний өдөр Дугаар 68 хот Тооны дээд хязгаар, мөнгөн төлбөрийн хэмжээ тогтоох тухай

Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5, 8 дахь хэсэг, Улсын Их Хурлын 2009 оны 33 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. 2012 онд цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг хавсралт ёсоор баталсугай.

3.7. Хуралдааны нарийвчилсан дэгийг газрын хуралдаанаар хэлэлцэж батална.

3.8. Хуралдаанаар хэлэлцэж эцэслэн шийдвэрлээгүй асуудлын талаар олон нийт болон сонирхогч этгээдэд мэдээлэл өгөхийг хориглоно.

3.9. Шаардлагатай бол газрын шийдвэрийг эрхэлсэн сайд нь Засгийн газарт танилцуулна.

Дөрөв. Хуралдаанаар хэлэлцэх асуудал

4.1. Хуралдаанаар Өрсөлдөөний тухай хуулийн 6.1.1, 6.1.2, 8, 15.1.6, 15.1.7, 15.1.15, 15.1.17, 28.4-т заасан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. 4.2. Энэ дүрмийн 4.1-д зааснаас бусад газрын бүрэн эрхэд хамаарах асуудлыг нийт гишүүдийн олонхийн саналаар хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж болно.

Тав. Бусад зүйл

5.1. Газар нь үйл ажиллагаагаа Өрсөлдөөний тухай хуулийн 14.7-д заасны дагуу жил бүр Засгийн газарт тайлагнана. Газар нь сар бүрийн ажлын тайлангаа дараа сарын 5-ны өдрийн дотор эрхэлсэн сайддаа хүргүүлнэ. 5.2. Газар нь жил бүр төсвийн гүйцэтгэлийн тайлан гаргана.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
Төрийн мэдээлэл · 2012 · № 20 (737)1143-р хуудас