Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 15
(924)
— 1210 —

Журам шинэчлэн батлах тухай № 29

1.Байгаль орчны тэнцвэрт байдал, байгалийн унаган төрх, түүх,

соёлын үнэт өвийг тогтвортой хадгалах, устах аюулд орсон амьтан, ургамлыг хамгаалах зорилгоор байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд онцгой ач холбогдол бүхий Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууг байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсугай.

2.Байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад

авч байгаа газар нутгийн хилийн заагийг тогтоохыг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН их хУрЛЫН ДАрГА З.ЭНхБОЛД

2016 оны 1 дүгээр Улаанбаатар

сарын 11-ний өдөр Дугаар 29 хот

МОНГОЛ УЛСЫН ЗАСГиЙН ГАЗрЫН тОГтООЛ

Журам шинэчлэн батлах тухай

Шилэн дансны тухай хуулийн 5.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга,

нийтлэг стандартыг тогтоох тухай журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Журмыг хэрэгжүүлж ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч,

төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит компани, төрийн өмчит үйлдвэрийн газар, хяналтын багц буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг нь төр, орон нутаг болон тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээд эзэмшиж байгаа компани, улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, ажил, үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага болон төрийн чиг үүргийг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр гүйцэтгэгч нарт үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 384 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕрөНхиЙ САЙД Ч.САЙхАНБиЛЭГ

САНГиЙН САЙД Б.БОЛОр

Төрийн мэдээлэл · 2016 · № 15 (924)1210-р хуудас