Тооны дээд хязгаар, мөнгөн төлбөрийн хэмжээ тогтоох тухай № 102
2016 оны 2 дугаар Улаанбаатар сарын 15-ны өдөр Дугаар 102 хот
Тооны дээд хязгаар, мөнгөн төлбөрийн
хэмжээ тогтоох тухай
Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан
хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5, 8 дахь хэсэг, Улсын Их Хурлын 2009 оны 33 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. 2016 онд цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд
хязгаарыг хавсралт ёсоор баталсугай.
2. Цэргийн дүйцүүлэх албыг 2016 онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр
орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг 4,807,207 (дөрвөн сая найман зуун долоон мянга хоёр зуун долоон) төгрөг байхаар тогтоосугай.
3. Цэргийн албыг дүйцүүлэн хаалгах ажлыг зохих журмын
дагуу зохион байгуулж, мөнгөн төлбөрийг төлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
4. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Батлан
хамгаалахын сайд Ц.Цолмон, Сангийн сайд Б.Болор нарт үүрэг болгосугай.
2016 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 06-ны өдөр Дугаар 27 хот
Элчин сайдыг эгүүлэн татах,
тохоон томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх
хэсгийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн. 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад
суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Маньбадрахын Ганболдыг эгүүлэн татаж, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сүрэнгийн Цогтгэрэлийг томилсугай.