Журамд нэмэлт оруулах тухай № 45
Хаяг:
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн редакци. Улаанбаатар-14201, Төрийн ордон 124 тоот
И-мэйл: turiin_medeelel@parliament.mn
Утас: 262420
Хэвлэлийн хуудас: 1,25
индекс: 14003
2016 оны 1 дүгээр Улаанбаатар
сарын 11-ний өдөр Дугаар 30 хот
Татварын алдангийн хэмжээг
тогтоох тухай
Татварын ерөнхий хуулийн 60.2-т заасныг үндэслэн Монгол Улсын
Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын алба,
татварын улсын байцаагчийн буруугаар татвар төлөгчөөс үндэслэлгүй, илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0.0537 хувь байхаар тогтоож, 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Татварын алдангийн
хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 25 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
2016 оны 1 дүгээр Улаанбаатар
сарын 11-ний өдөр Дугаар 45 хот
Журамд нэмэлт оруулах тухай
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Засгийн газрын 2009 оны 70 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар
баталсан “Улсын сайн малчин шалгаруулах журам”-д дор дурдсан агуулгатай 15 дахь заалт нэмсүгэй:
“15. Улсын сайн малчинд олгох тэмдгийг тухайн малчны хамтран
хөдөлмөрлөж амжилт гаргасан эхнэр (нөхөр)-т олгож болно.”
ХүНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД Р.БУРМАА