Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 20
(737)
— 1139 —

Ой тэмдэглэх тухай № 63

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 2 дугаар Улаанбаатар сарын 29-ний өдөр Дугаар 63 хот Ой тэмдэглэх тухай Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын баатар, цэргийн гарамгай зүтгэлтэн, хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн мэндэлсний 100 жилийн ойг 2012 оны 3 дугаар сард тэмдэглэсүгэй.

2. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүн, арга хэмжээний төлөвлөгөөг баталж ажиллахыг Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярт даалгасугай.

3. Ойн арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах 50,000,000 (тавин сая) төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Д.Хаянхярваа, 18,550,000 (арван найман сая таван зуун тавин мянган) төгрөгийг төсвийн багцаасаа гаргахыг Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр нарт зөвшөөрсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Ж.ЭНХБАЯР

2012 оны 2 дугаар Улаанбаатар сарын 29-ний өдөр Дугаар 64 хот Ой тэмдэглэх тухай

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын баатар, цэргийн гарамгай зүтгэлтэн, хурандаа генерал Б.Цогийн мэндэлсний 100 жилийн ойг 2012 оны 5 дугаар сард тэмдэглэсүгэй.

2. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүн, арга хэмжээний төлөвлөгөөг баталж ажиллахыг Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
Төрийн мэдээлэл · 2012 · № 20 (737)1139-р хуудас