Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг сайжруулах төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай
1 дүгээр зүйл.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай
хуулийн 19 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 19.12, 19.13 дахь хэсэг нэмсүгэй:
“19.12.Аймаг, сумын төв нь нийслэл /Улаанбаатар/ хотоос 550 км-
ээс хол байршилтай аймаг, суманд байнгын үйл ажиллагаа явуулдаг, бүртгэлтэй, орон нутгийн төсөвтэй харьцдаг, гурваас доошгүй ажлын байр бий болгож /нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр баталгаажсан/ байгаа энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан албан татвар төлөгчийн энэ хуулийн 7.3-т заасан татварт ногдох орлогын албан татварыг 550 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 50 хувиар, 1000 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 90 хувиар хөнгөлнө.
19.13.Доор дурдсан чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа албан
татвар төлөгчид энэ хуулийн 19.12-т заасан хөнгөлөлт үзүүлэхгүй:
19.13.1.ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах; 19.13.2.согтууруулах ундаа худалдах, импортлох; 19.13.3.тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх,
импортлох;
19.13.4.газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, бөөний
худалдаа эрхлэх, автобензин, дизель түлшний худалдаа эрхлэх, импортлох;
19.13.5.ярианы үйлчилгээ эрхлэх; 19.13.6.эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах,
эрчим хүч үйлдвэрлэх, борлуулах, түгээх;
19.13.7.иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх; 19.13.8.авто зам, замын байгууламжийг барих, засварлах; 19.13.9.цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийн
чиглэлийн үйл ажиллагаа.”
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд дагаж мөрдөнө.
2016 оны 02 дугаар Улаанбаатар сарын 05-ны өдөр хот