Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай
17.3.6.санхүүгийн хөшүүрэг оролцсон гэрээ, хэлцэл хийхгүй
байх;
17.3.7.санхүүгийн үүсмэл хэрэгслийг зөвхөн хөрөнгө
оруулалтын эрсдэлийг хаах, бууруулах зорилгоор ашиглах.
17.4.Хөрөнгө оруулах шийдвэрийг гаргах үед зээл авах нөхцөл,
шаардлага үүсээгүй, зөвхөн Сангаас хөрөнгө оруулахаар гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж, тухайн хэрэгсэлд хөрөнгө оруулах төлбөр тооцоог гүйцэтгэхэд дутагдаж байгаа богино хугацааны эх үүсвэрийн дутагдлыг бүрдүүлэх зорилгоор зээл авч болно.
17.5.Энэ хуулийн 17.4-т зааснаар зээл авахад дараахь нөхцөлийг
нэгэн зэрэг хангасан байна:
17.5.1.зээлийн хугацаа долоо хоног хүртэл байх;
17.5.2.зээлийн хэмжээ нь сангийн мөнгөн хөрөнгө, зээл
төлөгдөх хугацааны дотор орохоор хүлээгдэж байгаа хөрөнгө оруулалтын мөнгөн орлогоор баталгаажсан, түүнээс хэтрээгүй байх;
17.5.3.сангийн зээлийн үлдэгдэл Сангийн хөрөнгийн зах
зээлийн үнэлгээний 5 хувиас хэтрэхгүй байх.
17.6.Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгө оруулалтын
бодлого болон хөрөнгийн удирдлагатай холбогдох журам, заавар, аргачлалыг энэ хуульд нийцүүлэн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.”
2 дугаар зүйл.Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 4 дүгээр
зүйлийн 4.1.5 дахь заалтын “Хүний хөгжил санд” гэснийг “Ирээдүйн өв санд” гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр
зүйлийн 19.5 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийн 2 дугаар зүйлийг 2017 оны 01 дүгээр
сарын 01-ний өдрөөс, бусад зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.