Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 9
(918)
— 951 —

Хүний хөгжил сангийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай

хаагчийг төрийн албанд таван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах;

32.1.2.сан, сангийн хөрөнгө оруулалттай холбоотой нууцад

хамаарах мэдээллийг задруулсан, хувийн зорилгоор ашигласан этгээдийг албан тушаалаас халах, төрийн албан хаагчийг төрийн албанд 10 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах;

32.1.3.энэ хуулийн 24.8, 25.15-д заасныг зөрчсөн этгээдийг

албан тушаалаас халж хохирлыг нөхөн төлүүлэх;

32.1.4.энэ хуулийн 8.2, 9.5-д заасныг зөрчсөн нь томилсон эрх

бүхий этгээд тухайн албан тушаалтныг албан тушаалаас нь огцруулах, халах үндэслэл болно.

32.2.Ирээдүйн өв сангийн тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн

хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч, эсхүл улсын байцаагч доор дурдсан захиргааны шийтгэлийг оногдуулна:

32.2.1.энэ хуулийн 6.3.6, 6.3.10, 6.5.1, 6.5.2-т заасныг зөрчсөн

этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, Санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх;

32.2.2.энэ хуулийн 12.2-т заасныг зөрчсөн албан тушаалтныг

хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хохирлыг нөхөн төлүүлэх;

32.2.3.энэ хуулийн 12.3-т заасныг зөрчиж зээл авсан этгээдийг

хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хохирлыг нөхөн төлүүлэх;

32.2.4.энэ хуулийн 19.2-т заасныг зөрчиж үйл ажиллагаа

явуулсан бол тухайн үйл ажиллагаанаас олсон орлогыг хурааж, буруутай албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 350 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

32.2.5.энэ хуулийн 28.8-д заасныг зөрчсөн этгээдийг олон нийтэд

мэдээлж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

32.2.6.энэ хуульд заасан тайлан, дүгнэлт, шийдвэрийг хуульд

заасан хугацаанд гаргаагүй этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

Төрийн мэдээлэл · 2016 · № 9 (918)951-р хуудас