Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2016 оны 02 дугаар Улаанбаатар сарын 05-ны өдөр хот
2016 оны 02 дугаар Улаанбаатар сарын 05-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 9
дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай дараахь хэсэг нэмсүгэй:
“9.13.Тусгай цэцэрлэг нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн
захиргааны төв байгууллагын харьяанд байна.
9.14.Тусгай цэцэрлэгт ажиллаж байгаа нэг багшид ногдох хөгжлийн
бэрхшээлтэй хүүхдийн тоог боловсролын, нийгмийн хамгааллын, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран тогтооно.
9.15.Цэцэрлэгийн багшид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо,
ажил, мэргэжлийн онцлогоос шалтгаалан нэмэгдэл цалин олгоно.
9.16.Энэ хуулийн 9.15-д заасан нэмэгдэл цалингийн хэмжээ, түүнийг
олгох журмыг Засгийн газар батална.”
2 дугаар зүйл.Энэ хуулийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн
тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
1 дүгээр зүйл.Бага, дунд боловсролын тухай хуульд доор дурдсан
агуулгатай дараахь хэсэг нэмсүгэй:
1/12 дугаар зүйлийн 12.9 дэх хэсэг:
“12.9.Ерөнхий боловсролын сургуульд суралцах хөгжлийн
бэрхшээлтэй хүний насны зөрүүг боловсрол, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.”
2/13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэг:
“13.3.Тусгай сургууль нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн
захиргааны төв байгууллагын харьяанд байна.”