Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 9
(918)
— 874 —

Гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 02 дугаар Улаанбаатар сарын 05-ны өдөр хот

ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ ЯЛЛАГДАГЧИД
ҮЗҮҮЛЭХ ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль

зүйн туслалцааны тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь заалт нэмсүгэй:

1/12 дугаар зүйлийн 12.1.10 дахь заалт:

“12.1.10.хүүхэдтэй ажиллах улсын болон хувийн өмгөөлөгчийг

мэргэшүүлэх сургалтад хамруулах.”

2/19 дүгээр зүйлийн 19.1.5 дахь заалт:

“19.1.5.хүүхдийн хувьд эцэг, эх нь сайн дураараа, өөрийн

зардлаар хувийн өмгөөлөгч авахыг хүссэн.”

2 дугаар зүйл.Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль

зүйн туслалцааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“7.1.3.Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4.1.1-д заасан эрсдэлт

нөхцөлд байгаа хүүхэд.”

3 дугаар зүйл.Энэ хуулийг Хүүхэд хамгааллын тухай хууль хүчин

төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 02 дугаар Улаанбаатар сарын 05-ны өдөр хот

ДАРХЛААЖУУЛАЛТЫН ТУХАЙ
ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Дархлаажуулалтын тухай хуулийн 2 дугаар зүйлийн

2.1 дэх хэсгийн “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” гэснийг “Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай” гэж өөрчилсүгэй.

Төрийн мэдээлэл · 2016 · № 9 (918)874-р хуудас