Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 9
(918)
— 873 —

Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 02 дугаар Улаанбаатар сарын 05-ны өдөр хот

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ
ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 2

дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” гэснийг “Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай” гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Хүүхэд хамгааллын тухай хууль хүчин

төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 02 дугаар Улаанбаатар сарын 05-ны өдөр хот

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД
НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар

зүйлийн 13.2.1 дэх заалтын “бүтэн өнчин хүүхдийг үрчлэн авсан болон” гэсний дараа “эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг” гэж, 13.2.2 дахь заалтын “гэр бүлдээ авч асрамжилж байгаа” гэсний дараа “хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Хүүхэд хамгааллын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу хүүхэд асрах хувилбарт үйлчилгээнд хамрагдсан байгаа” гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.Нийгмийн халамжийн тухай хуулийн дараахь заалтыг

доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт:

“3.1.3.Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4.1.-д заасан эрсдэлт

нөхцөлд байгаа хүүхдийг”

2/18 дугаар зүйлийн 18.2.3 дахь заалт:

“18.2.3.эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд”

3 дугаар зүйл.Энэ хуулийг Хүүхэд хамгааллын тухай хууль хүчин

төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2016 · № 9 (918)873-р хуудас