Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 9
(918)
— 871 —

Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

21.6.Орон нутгийн хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн байгууллага

хүүхдийн эрхийн хэрэгжилт, хүүхэд хамгааллын нөхцөл байдал, тухайн жилд хэрэгжүүлсэн ажлын талаар жилд нэгээс доошгүй удаа олон нийтэд тайлагнана.

22 дугаар зүйл.Хүүхэд хамгааллын хяналт, шинжилгээ, үнэлгээ

22.1.Хүүхэд хамгааллын нөхцөл байдлыг тодорхойлох, эрсдэлт

нөхцөлд байгаа хүүхдэд үзүүлэх хариу үйлчилгээг үнэлэх зорилгоор хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь дараахь хяналт, шинжилгээ, үнэлгээ хийнэ:

22.1.1.орон нутаг, анхан шатны нэгжээс эрсдэлт нөхцөлд

байгаа хүүхдийн талаар бүртгэл, судалгааг нэгтгэн дүгнэх;

22.1.2.хууль зөрчсөн, гэмт хэргийн гэрч, хохирогч болсон

хүүхдийн талаар бүртгэл, судалгааг цагдаагийн болон хууль сахиулах бусад байгууллагатай хамтран гаргаж, дүн шинжилгээ хийх;

22.1.3.эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд үзүүлсэн үйлчилгээ,

түүний үр дүнг үнэлж, шалгах;

22.1.4.хүүхэд хамгаалалд төрийн байгууллагуудын оролцоог

үнэлэх;

22.1.5.хүүхэд хамгааллын хүний нөөцийн бодлогыг төлөвлөн

хэрэгжүүлэх, сургалтын чанар, үр нөлөөг үнэлэх;

22.1.6.хүүхэд хамгааллын чиглэлээр үйлчилж байгаа

захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтийг үнэлж, дүгнэх;

22.1.7.Хууль тогтоомжийн тухай хуульд5 заасан аргачлалын

дагуу Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг үнэлэх.

23 дугаар зүйл.Хүүхэд хамгааллын санхүүжилт

23.1.Хүүхэд хамгааллын үйлчилгээний төсвийг улсын төсөвт тусгаж

санхүүжүүлнэ.

23.2.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга хүүхэд

хамгааллын тогтолцоог бүрдүүлэх зорилгоор хүүхэд хамгааллын

хамтарсан баг, хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны ажил, үйлчилгээний зардал, нийгмийн ажилтны урамшууллыг улс болон орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлнэ.

5 Хууль тогтоомжийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2015 оны 25 дугаарт нийтлэгдсэн.

Төрийн мэдээлэл · 2016 · № 9 (918)871-р хуудас