Ард нийтийн санал асуулгын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай
20.2.Эсрэг утга бүхий хариултын хоёуланг нь тэмдэглэсэн саналыг
хүчингүйд тооцно.
20.3.Иргэний санал хүчингүй болсон нь саналын хуудсыг хүчингүйд
тооцох үндэслэл болохгүй.
21 дүгээр зүйл.Санал хураалтыг хүчингүйд тооцох, дахин санал хураах
21.1.Хэсэгт явагдсан санал хураалтыг доор дурдсан тохиолдолд
хүчингүйд тооцно:
21.1.1.гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон зэрэг хүндэтгэн
үзэх шалтгаангүй байхад урьд нь зарласнаас өөр байранд, түүнчлэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авснаас бусад тохиолдолд санал авахаар зарласнаас өөр өдөр санал авсан;
21.1.2.санал авсан саналын хайрцаг болон зөөврийн
битүүмжилсэн саналын хайрцгийг алдсан, үрэгдүүлсэн.
21.2.Энэ хуулийн 21.1-д заасан үндэслэлээр сум, дүүргийн Засаг
даргын Тамгын газар хэсэгт явуулсан санал хураалтыг хүчингүйд тооцно.
21.3.Энэ хуулийн 21.2-т заасны дагуу хэсэгт явуулсан санал
хураалтыг хүчингүйд тооцвол энэ тухай шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор дахин санал хураалт явуулна.
21.4.Санал хураалтыг хэсгийн хэмжээгээр хүчингүйд тооцсон бол
тухайн хэсгийн нийт иргэнийг, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авсан саналыг хүчингүйд тооцсон бол уг саналын хайрцагт саналаа өгсөн иргэнийг дахин санал хураалтад оролцуулна.
22 дугаар зүйл.Санал асуулгын нэгдсэн дүн гаргах, мэдээлэх
22.1.Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санал
асуулгын дүнг ирүүлснээс хойш хоёр хоногийн дотор сонгуулийн төв байгууллага уг дүнг нэгтгэж Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
22.2.Улсын Их Хурал санал асуулга хуулийн дагуу явагдсан эсэх
талаар санал хураана. Улсын Их Хурлын хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи санал асуулга хуулийн дагуу явагдсан гэж үзвэл уг асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэгдсэнд тооцно.
22.3.Санал асуулгад нэрийн жагсаалтад бичигдсэн иргэдийн олонхи
оролцоогүй бол дахин санал асуулга явуулахгүй бөгөөд уг санал асуулгыг ард нийт дэмжээгүй гэж үзнэ.
22.4.Санал асуулгаар нэгэнт шийдвэрлэгдсэн асуудлаар таван
жилийн дотор, санал асуулгаар шийдвэрлэгдээгүй асуудлаар Улсын Их