Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 9
(918)
— 783 —

Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

136 дугаар зүйл.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл

136.1.Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь шүүхийн шийдвэр

болон түүний үндсэн дээр олгогдох гүйцэтгэх хуудас байна.

АРВАН ЗУРГАДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

137 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

137.1.Хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага

хүлээлгэхээргүй бол дараахь шийтгэлийг шүүгч зөрчлийн шинж байдлыг харгалзан гэм буруутай этгээдэд оногдуулна:

137.1.1.энэ хуулийн 32.2-т зааснаар шүүхээс шаардсан нотлох

баримтыг гаргаж өгөөгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

137.1.2.энэ хуулийн 57.2-т заасан хугацаанд хариу тайлбараа

гаргаж өгөөгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

137.1.3.энэ хуулийн 59.10-т зааснаар шүүхэд хүндэтгэн үзэх

шалтгаангүйгээр ирээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.

137.2.Шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй хоёр, түүнээс дээш удаа

торгох шийтгэл авагдсан хариуцагчид шүүгч Төрийн албаны тухай хууль, холбогдох бусад хуульд заасан сахилгын шийтгэлийг оногдуулах мэдэгдлээ эрх бүхий дээд шатны байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ.

137.3.Энэ хуулийн 137.2-т заасан мэдэгдлийг хүлээн авсан эрх

бүхий албан тушаалтан, байгууллага мэдэгдлийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хуульд заасан сахилгын шийтгэлийг шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй этгээдэд оногдуулж, энэ тухай шүүхэд мэдээлнэ.

138 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

138.1.Энэ хуулийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн

дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2016 · № 9 (918)783-р хуудас