Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 8
(917)
— 682 —

Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай № 13

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2016 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 22-ны өдөр Дугаар 12 хот

Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим

арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх

хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1.Монголбанкны өмчлөлд байгаа орон сууцны ипотекийн зээлээр

баталгаажсан үнэт цаасны өмчлөл болон орон сууцны ипотекийн зээлийг санхүүжүүлэх зориулалтаар Монголбанкнаас банкинд олгосон зээлийн шаардах эрхийн өмчлөлийг Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн өмчлөгчид шилжүүлж, холбогдох хөрөнгийг Монголбанкны зардлаар хааж, тайлан тэнцлээс хасахыг Монголбанк /Н.Золжаргал/-нд даалгасугай.

2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо (Ц.Баярсайхан)-нд үүрэг болгосугай.

3.Энэ тогтоолыг Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль

хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2016 оны 02 дугаар Улаанбаатар сарын 04-ний өдөр Дугаар 13 хот

Зарим газар нутгийг улсын тусгай

хамгаалалтад авах тухай

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн

2 дахь заалт, “Yндэсний хөтөлбөр” батлах тухай Улсын Их Хурлын 1998 оны 29 дүгээр тогтоолын хавсралтын 3.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Байгаль орчны тэнцвэрт байдал, нэн ховор болон ховор амьтан,

ургамал, байгалийн унаган төрхийг хадгалах, түүх соёлын үнэт өвийг хамгаалах зорилгоор археологийн онцгой ач холбогдол бүхий газар нутаг болох Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын газар нутгийг дурсгалт газрын ангиллаар тус тус улсын тусгай хамгаалалтад авсугай.

Төрийн мэдээлэл · 2016 · № 8 (917)682-р хуудас