Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай
2016 оны 02 дугаар Улаанбаатар сарын 05-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт /АСЕМ
11/-ын үйлчилгээнд ашиглах зориулалтаар импортоор оруулж байгаа суудлын автомашин, микроавтобус, тусгай зориулалтын автомашин, техник хэрэгслийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсүгэй.
2 дугаар зүйл.Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх
суудлын автомашин, микроавтобус, тусгай зориулалтын автомашин, техник хэрэгслийн тоо хэмжээ, төрөл, импортлогч хуулийн этгээдийн жагсаалтыг Монгол Улсын Засгийн газар батална.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс
эхлэн дагаж мөрдөнө.
2016 оны 02 дугаар Улаанбаатар сарын 05-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт /АСЕМ
11/-ын үйлчилгээнд ашиглах зориулалтаар импортоор оруулж байгаа суудлын автомашин, микроавтобус, тусгай зориулалтын автомашиныг онцгой албан татвараас чөлөөлсүгэй.
2 дугаар зүйл.Онцгой албан татвараас чөлөөлөх суудлын
автомашин, микроавтобус, тусгай зориулалтын автомашины тоо хэмжээ, төрөл, импортлогч хуулийн этгээдийн жагсаалтыг Монгол Улсын Засгийн газар батална.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс
эхлэн дагаж мөрдөнө.