Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 8
(917)
— 658 —

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай

2016 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 22-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ИРЭЭДҮЙН ТЭТГЭВРИЙН НӨӨЦ
САНГИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ
МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл.Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль

батлагдсантай холбогдуулан Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн 2016 оны төсвийн тухай хуулийг боловсруулах, өргөн мэдүүлэх, батлахад Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйл хамаарахгүй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай

хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

2016 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 22-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төсвийн тухай хуульд доор дурдсан агуулгатай

дараах заалт нэмсүгэй: 1/4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.54 дэх заалт: “4.1.54.“ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн төсөв” гэж Ирээдүйн

тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн дагуу бүрдүүлж, зарцуулах, тухайн жилд Улсын Их Хурлаас баталсан төсвийг.” 2 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 8.6,

8.8, 8.9 дэх хэсэг, 8.6.3 дахь заалт, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалт, 19 дүгээр зүйлийн 19.6.1 дэх заалт, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгийн “Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв,” гэсний дараа “Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн төсөв,” гэж, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн “Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв болон” гэснийг “Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн төсөв,” гэж, 42 дугаар зүйлийн 42.3.3 дахь заалтын “Эрүүл мэндийн даатгалын сангийн” гэсний дараа “төсөв, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай

хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2016 · № 8 (917)658-р хуудас