Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 8
(917)
— 654 —

Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай

2015 оны 12 дугаар Улаанбаатар сарын 04-ний өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ЗАХИРГААНЫ ЖУРМААР АЛБАДАН ХӨДӨЛМӨР ХИЙЛГЭХ ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.2000 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр баталсан

Захиргааны журмаар албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн

найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

2016 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 22-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ИРЭЭДҮЙН ТЭТГЭВРИЙН НӨӨЦ
САНГИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлэх

зорилгоор ирээдүйн тэтгэврийн нөөц сан байгуулах, түүний хөрөнгийг бүрдүүлэх, удирдах, зарцуулах, гүйцэтгэлийг нь тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль тогтоомж

2.1.Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль тогтоомж нь

Монгол Улсын Үндсэн хууль1, Төсвийн тухай2, Төсвийн тогтвортой байдлын

1 Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн 2 Төсвийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2012 оны З дугаарт нийтлэгдсэн

тухай3, Засгийн газрын тусгай сангийн тухай4, Нийгмийн даатгалын тухай5, Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай6, Төв банк (Монголбанк)-ны тухай7, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай8, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ИРЭЭДҮЙН ТЭТГЭВРИЙН НӨӨЦ САНГИЙН
ХӨРӨНГИЙГ БҮРДҮҮЛЭХ, УДИРДАХ

3 дугаар зүйл.Ирээдүйн тэтгэврийн нөөц сан, түүнийг бүрдүүлэх хөрөнгийн эх үүсвэр

3.1.Хүн амын насжилт, эдийн засаг, санхүүгийн урьдчилан

тааварлах боломжгүй эрсдэл тохиолдох үед тэтгэврийн сангийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах, тэтгэврийн даатгалын нэрийн дансны тогтолцооноос хагас болон бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжихэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг үе шаттай бүрдүүлэх, иргэдийн орон сууцны ипотекийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ хуулийн 3.2-т заасан эх үүсвэрээс бүрдсэн хөрөнгийг “Ирээдүйн тэтгэврийн нөөц сан” /цаашид “сан” гэх/ гэнэ.

3.2.Сангийн хөрөнгө, орлого нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

3.2.1.Монголбанкнаас шилжүүлсэн орон сууцны ипотекийн

зээлээр баталгаажсан үнэт цаас;

3.2.2.орон сууцны ипотекийн зээлийг санхүүжүүлэх

зориулалтаар Монголбанкнаас банкинд олгосон зээлийн шаардах эрх;

3.2.3.ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасны үндсэн

төлбөр;

3.2.4.ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасны хүүгийн

орлого;

3 Төсвийн тогтвортой байдлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2010 оны 30 дугаарт нийтлэгдсэн 4 Засгийн газрын тусгай сангийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2006 оны 27 дугаарт нийтлэгдсэн 5 Нийгмийн даатгалын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1994 оны 8 дугаарт нийтлэгдсэн 6 Тэтгэврийн даатгалын нэрийн дансны тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1999 оны 29 дугаарт нийтлэгдсэн 7 Төв банк /Монголбанк/-ны тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1996 оны 11 дугаарт нийтлэгдсэн 8 Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2010 оны 20 дугаарт нийтлэгдсэн

3.2.5.ипотекийн зээлийг санхүүжүүлэх зориулалтаар банкинд

олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр;

3.2.6.ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас худалдсаны

орлого;

3.2.7.ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас барьцаалсан

зээлийн эх үүсвэр;

3.2.8.улсын төсвөөс хуваарилсан мөнгөн хөрөнгө; 3.2.9.гадаад улс, олон улсын байгууллагаас Засгийн газрын

шугамаар олгосон зээл, тусламж;

3.2.10.хуульд заасан бусад эх үүсвэр.

3.3.Сангийн мөнгөн орлогыг Монголбанк дахь тусгай дансанд

төвлөрүүлнэ.

4 дүгээр зүйл.Сангийн хөрөнгийн удирдлага

4.1.Сангийн хөрөнгийн удирдлагыг дараах зарчимд нийцүүлэн

хэрэгжүүлнэ:

4.1.1.макро эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангах

зорилттой харшлахгүй байх;

4.1.2.хараат бус байх; 4.1.3.тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны

тогтолцоог хагас болон бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх бодлоготой нийцсэн байх.

4.2.Сангийн хөрөнгийн удирдлагыг Засгийн газартай байгуулсан

гэрээний үндсэн дээр Монголбанк хэрэгжүүлнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

САНГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ,
ЗАРЦУУЛАЛТ, ТАЙЛАГНАЛ

5 дугаар зүйл.Сангийн хөрөнгө оруулалт

5.1.Энэ хуулийн 3.2.4-т зааснаас бусад эх үүсвэрээр зөвхөн

ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг худалдан авах буюу энэ зорилгоор банкинд урьдчилгаа санхүүжилт олгож болно.

5.2.Ипотекийн зээлийн болон санхүүжилтийн ерөнхий журмыг

Засгийн газар батална.

6 дугаар зүйл.Сангийн хөрөнгийн зарцуулалт

6.1.Сангийн хөрөнгийг дараах зориулалтаар зарцуулна:

6.1.1.орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн

хөнгөлөлт үзүүлэхэд шаардагдах зардлыг энэ хуулийн 3.2.4-т заасан орлогоос санхүүжүүлэх;

6.1.2.энэ хуулийн 3.2.7-д заасан зээлийн үндсэн болон хүүгийн

төлбөрийг төлөх;

6.1.3.ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасны бүртгэл,

төлбөр тооцоотой холбоотой шимтгэл, хураамж төлөх.

6.2.Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тогтолцоог

хагас болон бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх тохиолдолд шаардагдах шилжилтийн зардлыг сангийн хөрөнгөөр санхүүжүүлж болно.

6.3.Энэ хуулийн 6.2-т заасан зориулалтаар сангийн хөрөнгөөс 2030

он хүртэл зарцуулалт хийхгүй.

6.4.Энэ хуулийн 6.1.1-д заасан хөнгөлөлт үзүүлэх журмыг Засгийн

газар батална.

7 дугаар зүйл.Сангийн төсвийн төслийг батлах

7.1.Улсын Их Хурал сангийн төсвийг дараах үзүүлэлтээр батална:

7.1.1.санд төвлөрүүлэх орлогыг эх үүсвэрийнх нь төрлөөр; 7.1.2.сангаас зарцуулах хөрөнгийн хэмжээг хуульд заасан

зориулалтаар;

7.1.3.санд авч ашиглах зээл, хөрөнгийн эх үүсвэрийг хуульд

заасан төрлөөр;

7.1.4.сангаас энэ хуулийн 5.1-д заасны дагуу хийх хөрөнгө

оруулалтын хэмжээ;

7.1.5.Төсвийн тухай хуульд заасан бусад.

8 дугаар зүйл.Сангийн үйл ажиллагааг тайлагнах

8.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв

байгууллага сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг Монгол Улсын Төсвийн тухай хуулийн дагуу улсын төсвийн гүйцэтгэлийн тайланд тусгаж, Улсын Их Хуралд тайлагнана.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2016 · № 8 (917)654–657-р хуудас