Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 8
(917)
— 653 —

Захиргааны хариуцлагын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай

2015 оны 12 дугаар Улаанбаатар сарын 04-ний өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ЧӨЛӨӨТ БҮСИЙН ТУХАЙ ХУУЛЬД
НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Чөлөөт бүсийн тухай хуулийн 26 дугаар зүйлд доор

дурдсан агуулгатай 26.4 дэх хэсэг нэмсүгэй:

“26.4.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль,

эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.”

2 дугаар зүйл.Чөлөөт бүсийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3

дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“26.3.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт

хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.”

3 дугаар зүйл.Чөлөөт бүсийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1

дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн

найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

2015 оны 12 дугаар Улаанбаатар сарын 04-ний өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ЗАХИРГААНЫ ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ
ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД
ТООЦОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.1992 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр баталсан

Захиргааны хариуцлагын тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн

найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2016 · № 8 (917)653-р хуудас