Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 8
(917)
— 642 —

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

34.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай

хууль, эсхүл Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

34.2.Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль зөрчсөнөөс учирсан

хохирлыг Иргэний хуульд заасны дагуу гэм буруутай этгээд нөхөн төлнө.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн

найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

2015 оны 12 дугаар Улаанбаатар сарын 04-ний өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 29 дүгээр

зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“29 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага 29.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн

шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

29.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль,

эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн

найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

2015 оны 12 дугаар Улаанбаатар сарын 04-ний өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ЭД ХӨРӨНГӨ ӨМЧЛӨХ ЭРХ, ТҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ ЭД ХӨРӨНГИЙН БУСАД ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд

хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Төрийн мэдээлэл · 2016 · № 8 (917)642-р хуудас