Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай № 33
2012 оны 05 дугаар Улаанбаатар сарын 09-ний өдөр Дугаар 34 хот
“Хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хадгалах журам батлах тухай” Улсын Их Хурлын 2007 оны 9 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцох тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.”Хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хадгалах журам батлах тухай” Улсын Их Хурлын 2007 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 9 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
2.Энэ тогтоолыг 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
2012 оны 05 дугаар Улаанбаатар сарын 09-ний өдөр Дугаар 33 хот
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.6 дахь хэсэг, Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны ээлжит сонгуулийн улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 464.9 сая төгрөгөөр тогтоосугай.
2.Энэ тогтоолын 1-д заасан зардлыг улсын төсвөөс гаргахыг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай.
3.Энэ тогтоолыг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ