Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 8
(917)
— 628 —

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхийн эдийн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

2015 оны 12 дугаар Улаанбаатар сарын 04-ний өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БАРАА,
ТҮҮХИЙН ЭДИЙН БИРЖИЙН ТУХАЙ
ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн

биржийн тухай хуулийн 16 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“16 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага 16.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль,

эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн

найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

2015 оны 12 дугаар Улаанбаатар сарын 04-ний өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ
ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 30 дугаар

зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“30 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

30.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль,

эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.”

2 дугаар зүйл.Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 29 дүгээр

зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн

найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2016 · № 8 (917)628-р хуудас