Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 8
(917)
— 617 —

Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

2015 оны 12 дугаар Улаанбаатар сарын 04-ний өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
УС ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ
ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬД
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай

хуулийн 16 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“16 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага 16.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн

шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

16.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль,

эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.”

2 дугаар зүйл.Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай

хуулийн 17 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн

найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

2015 оны 12 дугаар Улаанбаатар сарын 04-ний өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ТУХАЙ
ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Усан замын тээврийн тухай хуулийн 16 дугаар

зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“16 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага 16.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн

шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

16.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль,

эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.”

Төрийн мэдээлэл · 2016 · № 8 (917)617-р хуудас