Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 18
(735)
— 1081 —

Байнгын төлөөлөгчийг томилох, эгүүлэн татах тухай № 52

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 2 дугаар Улаанбаатар сарын 15-ны өдөр Дугаар 52 хот Байнгын төлөөлөгчийг томилох, эгүүлэн татах тухай

Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Одын Очийг Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр томилсугай.

2.Томилолтын хугацаа дууссантай холбогдуулан Очирын Энхцэцэгийг Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ

2012 оны 05 дугаар Улаанбаатар сарын 02-ны өдөр Дугаар 03 хот

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтын холбогдох хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 15.00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат, Ж.Болдбаатар, Ж.Амарсанаа, Д.Наранчимэг, Ц.Сарантуяа, Д.Мөнхгэрэл /илтгэгч/, Б.Пүрэвням нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Н.Болортунгалагийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Төрийн мэдээлэл · 2012 · № 18 (735)1081-р хуудас