Эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийн нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай № 50
5.2.2. хорооны гишүүдийг холбогдох мэдээлэл, судалгаагаар хангах;
5.2.3. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааны болон тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын талаар санал боловсруулах;
5.2.4. эрчим хүчний үнэ тарифын талаар баримтлах бодлого, чиглэлийг боловсруулах, хэрэгжүүлэх;
5.2.5. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн санхүү, эдийн засгийн байдал, үйл ажиллагааны зардалд дүн шинжилгээ хийх;
5.2.6. хорооны эрх хэмжээнд хамаарах асуудлаар холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, зааврын төсөл боловсруулах;
5.2.7. хорооны ажлын албаны хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх, тэдний нийгмийн асуудлын талаар санал боловсруулж шийдвэрлүүлэх;
5.2.8. хорооны хурлыг сард 1-ээс доошгүй удаа хийж, шаардлагатай тохиолдолд ээлжит бус хурлыг хуралдуулж болно; 5.2.9. хорооны тогтоолд хорооны дарга, гишүүд, хурлын тэмдэглэлд хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна;
5.2.10. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
2012 оны 2 дугаар Улаанбаатар сарын 15-ны өдөр Дугаар 50 хот Эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийн нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай
Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 19, 21.1.1, Төрийн албаны тухай хуулийн 28.9-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Эрдэм шинжилгээний байгууллагын эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийн нэмэгдлийн хэмжээг хавсралт ёсоор баталж, 2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
2.Эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийн нэмэгдэл олгоход шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж, хэрэгжилтэд нь